images

“Соёлын бүтээлч сар” эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-01


   Манай улс жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон гурав дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ удаагийн соёлын бүтээлч сар нь соёлын засаглал, эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт сэдвийн хүрээнд болно. Мөн энэ сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, арга хэмжээ, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажээ. Өнгөрсөн жилийн тухайд “Соёлын бүтээлч сар”-ыг “Монгол цам”-ын өнгө төрхтэй зохион байгуулж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.